Victoria's secret

Victoria's secret буюу Викториагийн нууц брэндийг 1977 онд Roy Raymond Рой Рэймонд үүсгэн байгуулжээ.
1977 онд Калифорни мужийн Сан Франциско хотод Стэнфордын Бизнесийн сургуулийг төгсөгч Рой Рэймонд гэгч хүн Victoria's secret-ийг үүсгэн байгуулжээ. Байгуулах болсон учир нь их сонин. Олон нийтийн болон их дэлгүүрийн хэцүүхэн орчинд эхнэртээ дотуур хувцас худалдан авах нь ичмээр эвгүй санагдсанаас болж мань эр ийм төрлийн компани байгуулах болсон гэдэг. Тэрбээр анхны дэлгүүрээ Sranford Shopping center-т нээж, төдөлгүй имэйлээр захиалах каталог, бусад гурван ч дэлгүүрийг нээсэн байна. Эдгээр дэлгүүрүүдийн модоор бүрсэн хана, Victoria-н талаарх мэдээллүүд, тусархаг худалдагчид зэрэг нь эрчүүдэд тав тухтай орчныг бүрдүүлж өгчээ. Размер бүрээс хөхний даруулга, дотуур өмд өлгөхийн оронд тэнд ганц загварын хувцсыг хосоор нь жаазанд хийн хананд өлгөсөн байдаг байв. Эрчүүд загвараа сонгоход худалдагч ажилтнууд тохирох размерийг тогтооход нь тусладаг байна. Таван жил үйл ажиллагаагаа явуулсны дараа буюу 1982 онд Рой Рэймонд компаниа The Limited компани Victoria's secret -ийн имидж төрхийг хэвээр хадгалсаар байв. Тэгээд 1980 -аад онд Victoria's secret хүрээгээ тэлж Америкийн томоохон дэлгүүрүүдээр зарагдаж эхэлжээ. Тус компани бүдээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж улмаар гутал, үдшийн өмсгөл, үнэртэн гаргах болж, өөрийн нэрийн каталогио жилд найман удаа хэвлэдэг болсон байна. 1990 -ээд оны эхэн гэхэд 1 тэрбум ам.долларын орлого бүхий америкийн дотуур хувцасны хамгийн том борлуулагч болж чаджээ. The Limited 2007 оны 7 дугаар сарын 10 -нд 2006 онд Victoria's secret -ийн ашгийн 72 хувийг бүрдүүлсэн дотуур хувцасны дэлгүүрүүд, Bath and Body works -ийн нэгжүүдийг борлуулалтийн өсөлтөнд анхаарч, нэмэгдүүлэх Sun Capital Partners -ийг бэхжүүлэх үүднээс Limited бэлэн хувцасны сүлжээний 75 хувийг худалджээ.

Нэр үүссэн түүх


XIX зуунд амьдарч байсан хатан хаан Викториагийн нэрээр нэрлэжээ. Зугаа цэнгэл хөөсөн Викториа хатан хаан нөхрөө өнгөрснөөс хойш дөчин жил ганцаар амьдарсан ч энэ хугацаанд цөөнгүй эртэй нэр холбогдсон байдаг. Хатан хааны гайхалтай галбирын нууц нь корсет, галбиржуулагч хувцас байсан гэдэг. Тиймээс л Рой Рэймонд компаныВикториагийн нууц хэмээн нэрлэсэн гэдэг.

Pink брэнд

2004 онд Victoria's secret -ийн удирдлагууд Pink хэмээх дэд брэндээ бий болгожээ. Их сургуулийн оюутнуудад зориулагдсан уг брэнд нь унтлагын хувцас, дотуур хувцас зэргээс бүрдэх бөгөөд 2006 онд өөрийн загварын шоуг толилуулсан байна. Тус компани Myspace, Facebook, MTV, залуусын блогуудаар дамжуулан маркетинг явуулдаг аж.

Сахиусан тэнгэрүүд (angels)







Victoria's secret сайт



Загварын шоу

Victoria's secret компани нь 1995 онд анх загварын тайзны шоу хийж эхэлсэн бөгөөд жил жилийн дотуур хувцасны хандлагийг илэрхийлдэг. Жил болгоны загварын шоу нь жил жилийн онцлог болсон үнэт эдлэлээр чимгэлсэн 1-2 загвар гаргадаг.Тэр загварын зөвхөн шилдэг сахиусан тэнгэрүүд өмсдөг.

Fantacy Bra


ЖилНэрЗагвар өмсөгчҮнэ
1996Million Dollar Miracle BraClaudia Schiffer$1,000,000[1]
1997Diamond Dream BraTyra Banks$3,000,000
1998Dream Angel Fantasy BraDaniela Pestova$5,000,000
1999Millennium BraHeidi Klum$10,000,000[2]
2000Red Hot Fantasy Bra/PantiesGisele Bündchen$15,000,000[3]
2001Heavenly Star BraHeidi Klum$12,500,000[4]
2002Star of Victoria Fantasy BraKarolina Kurkova$10,000,000[5]
2003Very Sexy Fantasy BraHeidi Klum$11,000,000[6]
2004Heavenly "70" Fantasy BraTyra Banks$10,000,000[7]
2005Sexy Splendor Fantasy BraGisele Bündchen$12,500,000[8]
2006Hearts On Fire Diamond Fantasy BraKarolina Kurkova$6,500,000[5]
2007Holiday Fantasy Bra SetSelita Ebanks$4,500,000[9]
2008Black Diamond Fantasy Miracle BraAdriana Lima$5,000,000[10]
2009Harlequin Fantasy BraMarisa Miller$3,000,000[11]
2010Bombshell Fantasy BraAdriana Lima$2,000,000[12]
2011Fantasy Treasure BraMiranda Kerr$2,500,000[13]
2012Floral Fantasy Bra & Gift SetAlessandra Ambrosio$2,500,000[14]
2013Royal Fantasy BraCandice Swanepoel$10,000,000[15]
2014Dream Angels Fantasy BrasAlessandra Ambrosio$2,000,000 Each[16]
Adriana Lima
2015Fireworks Fantasy BraLily Aldridge$2,000,000[17]

Comments