Эцэггүй хүүхдүүд эмзэглүүлэх юм намайг..



Саяхан би дүүгээ салхилуулж явахдаа 10 орчим насны хүүтэй найзлаад амжлаа. Их хөөрхөн сэргэлэн хүү юм. "Эгчээ та тийм кино үзсэн үү? Тэр чинь тийм утгатай юм байна лээ. Ийм тоглоом мэдэх үү? Ингэж тоглоход би дуртай" гээд элдвийн зүйлсийн хуучилж суухдаа эмзэг асуудал руугаа шурган орчихлоо. "Надад аав байхгүй ээ... Аав минь өөр хүмүүстэй амьдарч байгаа. Уг нь надад хэлэхдээ хол газар онгоцоор яваад, ирэхдээ машин авч ирнэ гэсэн байдаггүй ээ... Ээж минь аавын тухай ярихад их дургүй. Ерөөсөө аавыг санадаггүй юм. Харин би аавыгаа маш их санаж байна. Сайхан сэтгэлтэй аав маань аавгүй хүүхдийг өрөвдөөд аав нь болчихсон юм болов уу? Аавынхаа зургийг би хадгалсаар л байгаа" гэж ирээд л ярих нь тэр. Хичнээн зүрх зүсэм бас өр өвдмөөр гээч. Харин би энэ тухай бичихгүй өнгөрч чадсангүй...

Comments