Skip to main content

Victoria’s Secret загварын шоуны нууц баримтууд

Victoria’s Secret-ын загварын шоуг үзэх дургүй хэн байх билээ? Тэгвэл уг жил бүрийн хамгийн том загварын шоуны тухай таны мэдэхгүй сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна.

1. Үзэгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг


Уг шоуны ихэнх үзэгчид нь эмэгтэйчүүд байдаг гэвэл та итгэхүү? Судалгаагаар 18-34 насны үзэгчдийн 3-ны 2 нь эмэгтэйчүүд байдаг байна.

2. Жил бүр өсдөг төсөв


Одооны болдог шоутай харьцуулахад хамгийн анхны Victoria’s Secret-ын загварын шоу үнэхээр бага төсөвтэй байсан. 1995 онд болсон шоу 120,000 долларын төсөвтэй байсан бол 2012 оны шоуны төсөв 12 сая доллар гарсан байжээ.

3. 2004 онд зурагтаар цацахыг хориглож байжээ


2004 оны Victoria’s Secret-ын шоуны үеэр дуучин Жанет Жексон-ы ёс бус хувцаслалтаас болж CBS телевиз уг шоуг зурагтаар цацахаас татгалзаж байжээ. Энэ явдлыг эс тооцвол 2001 оноос хойш жил бүрийн шоуг шууд дамжуулдаг болсон юм.

4. Урт үс залгах


2013 оны Victoria’s Secret-ын загварын шоуны үеэр нийт 54 метр үсийг сахиусан тэнгэрүүддээ залгаж байжээ.

5. Дээдсийн загвартай дотуур хувцас


2013 оны шоуны үеэр Candice Swanepoel-ын зүүж байсан Дээдсийн загвартай дотуур хувцас болон бүс нь 10 сая долларын өртөгтэй ажээ. Үүнд алмааз эрдэнэ, бадмаараг, шар индранил зэрэг үнэт чулуу орсон байна.

6. Аюултай хоолны дэглэм


Victoria’s Secret-ын модел болж, загварын шоунд орно гэдэг ямар ч өө сэвгүй бие махбодыг шаарддаг тул моделууд төгс байдлаа хадгалахын тулд эрүүл бус хоолны дэглэм барьдаг байна. Сахиусан тэнгэр Adriana Lima шоу болохоос 6 долоо хоногийн өмнөөс хоолноосоо нүүрс ус болон өөх тосыг бүр мөсөн хасдаг бөгөөд яг шоуны өмнөх 12 цагт ямар ч шингэн зүйл уудаггүй хэмээн нэг удаа хэлж байжээ.

7. Шоуны гоёмсог чимэглэлүүдийг зардаггүй


Шоуны дотуур хувцасны гоёмсог чимэглэлүүдийг харахад үнэхээр чамин боловч Victoria’s Secret корпорацаас өөр хэн ч тийм их хэмжээний мөнгийг ийм зүйл хийхэд зарахыг хүсэхгүй байх. Шоуны дараа хэн ч эдгээр дотуур хувцасны чимэглэлийг худалдаж авдаггүй бөгөөд зүгээр л салгаад хураадаг байна.

8. Төлөвлөгөөтэй тоглолтууд


Анхандаа Victoria’s Secret загварын шоу Валентины баярын өмнөх 7 хоногт болдог байсан бол одоо Хар Баасан гараг болон Зул сарын баярын өдрүүдийн хооронд болдог болжээ. Шоуг зурагтаар шууд цацдаг учир баярын үеэр хамгийн их орлоготой байдаг ажээ.

9. Дундуур нь гардаг зар сурталчилгааны өртөг


Хэн ч бодсон гэсэн Victoria’s Secret загварын шоуны дундуур зар сурталчилгаагаа явуулна гэдэг үнэхээр их өртөгтэй байдаг. 2012 оны байдлаар компаниуд 30 секундын зар сурталчилгаа явуулахын тулд 200,000 доллар төлдөг байжээ.

10. Тайзан дээрх гялалзсан чимэглэл

Хэрэв та анзаарсан бол Victoria’s Secret-ын шоуны тайз үргэлж гялтганаж байдаг. Тэгвэл хэр их гялалзсан чимэглэл ордог бол? 2013 онд нийт 56 кг гялалзуулагчийг тайзыг чимэглэхэд зарцуулжээ.

11. Дундаж өндөр

Victoria’s Secret-ын сахиусан тэнгэр болохын тулд хэд хэдэн шаардлагыг хангаж байх ёстой. Нэг гол үзүүлэлт бол мэдээж биеийн өндөр. Дундаж сахиусан тэнгэрийн өндөр 1 м 77 см байдаг ба 15 см өндөр өсгийт өмсөхөөрөө илүү өндөр харагддаг байна.

12. Өмнөх үе

1996 оны үеийн Victoria’s Secret загварын шоу одоогийнх шиг тоглолтын шинжтэй байгаагүй юм. Тэр үед загвар өмсөгчид ердийн, элдэв чимэглэлгүй дотуур хувцас өмсөж, энгийн гэрэлтүүлгийн доор бусад загварын шоу шиг л алхдаг байжээ.

13. Үнэт чулуугаар чимэглэсэн өмсгөл

Одоо үед харин элдэв чимэглэлгүйгээр Victoria’s Secret шоуг төсөөлөхийн аргагүй билээ. Тайз чимэглэх гялтганасан шигтгээнээс гадна нэмэлт өмсгөлүүдийг чимэглэхэд ойролцоогоор 240,000 Сваровски шигтгээ ашигладаг байна.

Comments